Privacy Policy
Updated Date: May 19, 2023
Нууцлал
Байгууллага нь Bookify системийг ашиглан олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгална. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн дотоод маркетинг, борлуулалт, бизнес төлөвлөгөө зэрэгт ашиглах эрхтэй.
Хэрэглэгч нь Bookify үйлчилгээгээр аливаа контентийг хүлээж авсны дараа түүнийг Үйлчилгээ үзүүлэгчийн албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, худалдах, түгээх, өөрчлөх, шинэчлэх болон бусад байдлаар хууль бусаар ашиглахыг хориглоно.
Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс Bookify болон утасны аппликэйшн руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна.
Хэрэглэгч өөрийн Bookify дахь бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг Үйлчилгээ үзүүлэгчээс нэхэмжлэх эрхгүй.
Мэдээллийн бодлого
Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн аппликэйшн дээрх хийсэн үйлдлүүд болон Хэрэглэгчийн холбогдсон төхөөрөмжийн мэдээллийг системдээ хадгалдаг бөгөөд энэхүү мэдээллийг цаашид хэрэглэгчдэд илүү оновчтой мэдээлэл хүргэх мөн цахим халдлагаас хамгаалах зорилготой ашигладаг болно.
Таны хэрэглээ
Бид таны манай бүтээгдэхүүнийг хэрхэн ашигладаг талаарх мэдээллийг цуглуулдаг, жишээ нь таны үзсэн эсвэл холбогдох агуулгын төрөл; таны худалдан авсан ном; цээжилсэн үгийн тоо, таны хийсэн үйлдлүүд; таны зарцуулж буй цаг, давтамж, үргэлжлэх хугацаа зэрэг мэдээллийг цуглуулдаг болно.
Хувийн мэдээллээ устгах
Хэрэв та Үйлчилгээ үзүүлэгчид Bookify системээр дамжин цугларсан өөрийн Хэрэглэгчийн мэдээллийг устгуулах хүсэлтэй байгаа бол support@bookify.mn имэйл хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Хүсэлт илгээхдээ өөрийн Bookify системд бүртгүүлсэн буюу нэвтэрч ордог хаягийг тодорхой зааж өгөх хэрэгтэй ба бид таныг мөн эсэхийг шалгахын тулд утасны дугаар, хамгийн сүүлийн үйлдэл зэрэг мэдээллийг шаардах болно. Бид хүсэлт илгээснээс хойш ажлын 10 хоногт таны Хэрэглэгчийн мэдээллийг устгаж танд мэдэгдэх болно.
Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарсан бол бидэнтэй support@bookify.mn хаягаар холбогдоно уу.